"ТОБИ" аппликейшн

Нууцлалын бодлого

Нууцлал

Хэрэглэгч гэдэг нь ТОБИ аппликейшнд өөрийн бүртгэлийг үүсгэн аппликейшн ашиглаж буй хувь хүнийг хэлнэ.

Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.

Байгууллага нь ТОБИ аппликейшнийг ашиглан олж авсан Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй, чандлан хадгална.

Хэрэглэгч нь ТОБИ аппликейшн контентийг хүлээж авсны дараа түүнийг Байгууллагаас албан ёсны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулах, худалдах, түгээх, өөрчлөх, шинэчлэх болон бусад байдлаар хууль бусаар ашиглахыг хориглоно.

Оюуны өмчлөл

"ТОБИ" аппликейшнд ашиглагдаж буй эх, дуу авиа, график болон бусад контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.

"ТОБИ" аппликейшн контентыг зөвшөөрөлгүйгээр хувилж тараах, нийтлэх “Screenshot, Screen record” хийх болон арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

"ТОБИ" аппликэйшн онцлог

Сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн 1 болон 2 дугаар ангийн хүүхдүүдэд зориулагдан.

Хэрэглэгчийн санал хүсэлтийн дагуу сайжруулалтыг цаг тухайд нь шийдвэрлэнэ.

Дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой.

Барааны тэмдэгт

"ТОБИ" аппликейшнд нийтлэгдсэн, харъяалагдах бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний барааны тэмдэгт нь тус компаний өмчид тооцогдоно.

Мэдээллийн бодлого

Байгууллага нь Хэрэглэгчийн аппликэйшн дээрх хийсэн үйлдлүүд болон Хэрэглэгчийн холбогдсон төхөөрөмжийн мэдээллийг системдээ хадгалдаг бөгөөд энэхүү мэдээллийг цаашид хэрэглэгчдэд илүү оновчтой мэдээлэл хүргэх мөн цахим халдлагаас хамгаалах зорилготой ашигладаг болно.

Төхөөрөмжийн мэдээлэл

Үйлдлийн систем, техник хангамж, програм хангамжийн хувилбар, төхөөрөмжийн код (Device ID), дохионы хүч, аппликейшн болон файлын нэр, төрөл, зэрэг мэдээлэл.

Хэрэв танд ямар нэгэн асуудал тулгарсан бол бидэнтэй systemzoneinfo@gmail.com хаягаар холбогдоно уу.